Архангайд шинээр найман тохиолдол бүртгэгдлээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-04-13 11:37:11
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 350 сорьцод PCR шинжилгээ хийхэд шинээр 8 тохиолдол бүртгэгдлээ. Дурдвал, Эрдэнэбулган сум 6, Эрдэнэмандал 1, Хайрханд 1 тохиолдол тус тус бүртгэгдэж, "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдлын тоо 190 боллоо. Үүнд:
2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол
2021 онд: Эрдэнэбулган – 125 тохиолдол
Хайрхан – 22 тохиолдол
Эрдэнэмандал – 37 тохиолдол
Чулуут – 2 тохиолдол
Ихтамирт – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Нийт коронавируст халдварын батлагдсан 190 тохиолдлын хамгийн бага 2 нас, хамгийн өндөр 83 нас, дундаж нас 42.5, дундаж ам бүлийн тоо 4.3 байна. Батлагдсан тохиолдлуудын 58% нь эмэгтэй, 42% нь эрэгтэй байна. Гэр бүлийн хавьтал 48.5, байгууллага хамт олон 12.3 хувь байна.
Нийт 65 иргэн бүрэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.

Холбоотой мэдээ