Бугат сум хог хаягдлын цэгээ цэгцэллээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-04-13 11:39:16

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бугат суманд хог хаягдлын цэгээ цэвэрлэж, цэгцэлж, орчны эрүүл ахуйг сайжруулах ажлыг хийжээ. Сумын төвийн хог хаягдлын цэгийг дарж булшлах нөхцөлийг сайжруулах төслийг орон нутгийн "Ой Үж" ХХК амжилттай хийж гүйцэтгэлээ гэж сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

          Аймгийн ИТХ-ын шийдвэрээр байгаль хамгаалах, байгаль орчныг нөхөн сэргээх  арга хэмжээний зардлын 28,0 сая төгрөгийн санхүүжилтээр энэ ажлыг хийсэн байна. Иргэд төвлөрсөн хогийн цэгийн зориулалтын хашаанд хог хаягдлаа зайлуулах болжээ.

Холбоотой мэдээ