Улаанхус сумын зарим айл өрх шар усны үерт автаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
Улаанхус сумын Согоог голын шар ус энэ сарын 10-ны өдрөөс эргээсээ хальж тус сумын Улаан
Эрэг багийн 20 орчим өрх үерийн усанд автаад байна.
Сумын ЗДТГ-аас өгсөн мэдээллээр иргэдийн эд
хөрөнгөд одоогоор хохирол учраагүй аж.
Аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь
Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн
ангийнхан энэ сарын 12-ны өдрөөс үерийн усыг тогтоох арга хэмжээ авч байгаа
бөгөөд 4 метр өргөн, 90 см өндөр 100 метрийн урттай шороон далан босгожээ.
Аймгийн Засаг дарга Д.Бауыржан үүсээд буй
нөхцөл байдалтай өчигдөр газар дээр нь очиж танилцжээ. Тэрээр аюулт үзэгдлээс
урьдчилан сэргийлэхэд зориулж 20 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг аймгийн
Замын сангаас шийдвэрлэв.
Мөн аймгийн Авто тээврийн төвийн дарга
Т.Сайдолд үүрэг даалгавар өгч, өнөөдрөөс хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.