Номгон суманд ирээд буцсан иргэдийн шинжилгээний хариу эерэг гарчээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-04-13 14:42:40

Өмнөговь /МОНЦАМЭ/ Номгон суманд ээжийгээ эргэхээр ирээд буцсан иргэдийн шинжилгээний хариу эерэг гарчээ. 

Аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал "Энэ сарын 5-9-ний хооронд Улаанбаатар хотоос ээжийгээ эргэхээр хүүхдүүд нь ирээд буцсан. Хүнд өвчтэй ээж нь нас барсан тул хүүхдүүд нь буцаж ирэхээр энэ сарын 11-нд хотод шинжилгээ өгөхөд хариу эерэг гарсан мэдээлэл ирсэн. Үүний дагуу тандалт судалгааны ажил хийж байна" гэлээ.

Тухайн ажил явдал болсон айлд байсан 10 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан байна. Тиймд тухайн иргэдтэй ойрын болон дам хавьтлын зураглалыг гарган шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа аж. Мөн тухайн айлд зэргэлдээ сумдаас хүмүүс ирээд буцсан гэх мэдээлэл байгаа бөгөөд үүнийг тодруулах ажил үргэлжилж байгаа юм. 

Холбоотой мэдээ