Нийт хээлтэгчийн 72.3 хувь нь төллөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-15 09:52:44

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 5211 малчин, 4783 мал бүхий өрх, 69 аж ахуй нэгж байгууллагад 1.8 сая толгой мал хаваржиж байна.

Тус аймгийн хэмжээнд мал хаваржилтын хүндрэлээс урьдчилан сэргийлэх, мал төллөлт, төл хүлээн авах үеийн бэлтгэл ажлыг сайтар ханган ажиллаж байна. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар нийт 711252 хээлтэгчээс 536664 мал төллөөд байгаа ажээ. Нарийвчлан үзүүлбэл ингэ 53, гүү 8319, үнээ 41057, хонь 267144, ямаа 220091 төллөсөн байна. Энэ нь нийт төллөх малын 72.3 хувь бөгөөд эдгээрээс бог мал 80 хувьтай, бод мал 47 хувьтай төллөжээ.

Аймгийн хэмжээнд төл малын хорогдол 1447, том малын зүй бус хорогдол нийт 3157 байна. Эдгээрээс адуу 158, үхэр 400, хонь 1611, ямаа 988 үүнээс хээлтүүлэгч мал 18 байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ