Улиастай суманд тогтоосон тэг зогсолтын хугацааг сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-15 19:48:56

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн төв Улиастай суманд тогтоосон тэг зогсолтын хугацааг 4 дүгээр сарын 19-ний өдрийн 18:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Улиастай суманд коронавирусний халдвар авсан нь батлагдсан дөрвөн иргэний хавьтлын судалгааны дүнд дам хавьтлууд нэмэгдэж байна. Цаашид нийтийг хамарч болзошгүй эрсдэл үүсээд байна. Иймд мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн тэг зогсолтыг дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 18:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ.

Мөн ойрын болон дам хавьтлын иргэдийг байрлуулах буудлын бэлэн байдлыг хангах. Бүх албан байгууллага тус бүр нэг гэр барих, цэргийн байгууллагуудад харуул хамгаалалтыг сайжруулахыг тус тус даалгалаа. Эргүүл, хяналтын үүрэг гүйцэтгэхэд төрийн албан хаагчид үргэлжлүүлэн ажиллана. Аймгийн Онцгой комисс, шуурхай штабын хурлаас гарсан шийдвэрүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр танилцуулна” гэв. Яг одоо аймгийн Онцгой комисс хуралдаж байна. 

Холбоотой мэдээ