Улиастайгаас Орхон аймаг руу зорчсон иргэн коронавирусний халдвартай нь батлагджээ

Орон нутагт | Завхан
emunkherdene@gmail.com
2021-04-15 20:57:11

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Улиастай сумаас дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Орхон аймагт очсон иргэнээс коронавирусний халдвар илэрлээ гэж аймгийн Шуурхай штаб мэдээлэв.

-“Улиастай сумаас дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Орхон аймагт очсон иргэнээс коронавирусний халдвар илэрлээ. Тухайн иргэний ойрын хавьтлын хоёр иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эeрэг гарсан байна. Эдгээр иргэдийн PCR шинжилгээний сорьцыг дөрөвдүгээр сарын 17-ны өдөр тээвэрлэнэ. Дээрх иргэний ойрын болон дам хавьтлын тандалт судалгааг мэргэжлийн байгууллагууд хийж байна” гэв. 

Холбоотой мэдээ