БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-16 10:28:21

ВАШИНГТОН. /TASS/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тавдугаар сарын хоёрдугаар хагаст Вашингтонд айлчилна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдээлжээ.


"АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тавдугаар сарын хоёрдугаар хагаст Цагаан Ордонд БНСУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Бид одоо айлчлалын өдрийг товлохоор ажиллаж байна" гэж тэрбээр хэлсэн байна.


Псакигийн хэлснээр, айлчлалыг зохион байгуулах эхлэлийг Сөүл хотод болсон хоёр улсын гадаад бодлого, батлан​​ хамгаалах байгууллагын тэргүүн нарын хэлэлцээний үеэр тавьсан байна. Энэхүү айлчлал нь хоёр улсын "урт хугацааны харилцаа, найрамдлыг, түүнчлэн холбоотны харилцааг тодотгоно" гэж тэрбээр онцолжээ.


Холбоотой мэдээ