“World Press Photo-2021”- н шилдгүүд тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-16 11:15:24

НЬЮ-ЙОРК. /TASS/. Фото сэтгүүлчдийн дунд жил бүр зохион байгуулагддаг “World Press Photo” уралдааны нэр хүндтэй шагналын эзэд тодорчээ. Уралдаанд Данийн гэрэл зурагчин Мадс Ниссений зураг шилдгээр шалгарсан байна. 

Асрамжийн газар амьдардаг 85 настай Роза Лурнади нийлэг хальсаар хийсэн тусгай хэрэгслийн ачаар сүүлийн 5 сарын хугацаанд анх удаа хүн тэвэрч буй мөчийг Мадс Ниссен камертаа буулгажээ. 

“Миний хувьд энэ зураг хамгийн хүнд хэцүү цаг үеийн итгэл найдвар, хайрын түүхийг өгүүлнэ. Бразилд хямрал дэгдэж, эрх баригчид нь нөхцөл байдалд хайхрамжгүй хандаж байгаа талаар дуулсныхаа дараа би ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн юм” гэж уралдааны ялагч ярьсан байна.

“Цар тахлын талаар өгүүлэх энэхүү гэрэл зураг нь бидний амьдралын хамгийн онцгой мөчийг харуулжээ. Энэ зургаас сэтгэл эмзэглэх, хайр үүсэх, гарз хохирол учрах, салж сарних, үхэл хагацал тохиох хамгийн гол нь амьд үлдэх мэдрэмжүүд нэг дор багтсаныг би харж байна. Энэ зургийг та сайтар ажиглавал итгэл найдварын бэлгэ тэмдгийг олж харах болно” хэмээн шүүгчдийн нэг Кевин Ли хэлжээ.


Бразилд дэгдсэн цар тахлын улмаас бүх асрамжийн газарт хүн хүлээж авахыг хоригложээ. Энэ хоригийн улмаас олон сая бразилчууд настай ахан дүүс дээрээ очиж чадаагүй юм. Розагийн хувьд сүүлийн 5 сарын хугацаанд анх удаа сувилагчаа тэвэрсэн нь гэрэл зурагт буужээ. Энэ зураг мөн “Гол мэдээллүүд” төрөлд шалгарсан байна. 

"Оны түүх" төрөлд шалгарсан зураг, Италийн гэрэл зурагчин Антонио Фачилонго


"Орчин үеийн асуудлууд" төрөлд түрүүлсэн зураг, Аргентины гэрэл зурагчин Пабло Тоско


"Орчин үеийн асуудлууд" төрөлд шалгарсан цуврал зураг, ОХУ-ын гэрэл зурагчин Алексей Васильев



"Хүрээлэн буй орчин" төрөлд шалгарсан зураг, АНУ-ын гэрэл зурагчин Ральф Пейс


"Хүрээлэн буй орчин" төрөлд шалгарсан цуврал зураг, Бразилын гэрэл зурагчин Лало де Алмейда


"Гол мэдээллүүд" төрөлд нэгдүгээр байр эзэлсэн зураг, Индонезийн гэрэл зурагчин Жошуа Ирванид


Тус төрөлд шалгарсан цуврал зураг, ОХУ-ын гэрэл зурагчин Валерий Мельников 


"Урт хугацааны төслүүд" төрөлд түрүүлсэн зураг, Польшийн гэрэл зурагчин Каролина Йондерко 


"Байгаль" төрлийн тэргүүн байр, АНУ-ын гэрэл зурагчин Ами Витале 

"Байгаль" төрөлд шалгарсан цуврал зураг, Нидерландын гэрэл зурагчин Жаспер Дест

"Хөрөг зураг" төрөлд шалгарсан зураг, ОХУ-ын гэрэл зурагчин Олег Пономарев 

"Хөрөг зураг" төрөлд шалгарсан цуврал зураг, Италийн гэрэл зурагчин Габриэль Галимберти

"Спорт" төрөлд шалгарсан зураг, Австрийн гэрэл зурагчин Адам Претти

"Спорт" төрөлд шалгарсан цуврал зураг, Канадын гэрэл зурагчин Крис Донован 


Холбоотой мэдээ