Халдвар найман гэр бүлийн хүрээнд голомтлон гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-16 11:42:59
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд Дундговь аймагт коронавирусний халдвар авсан иргэн наймаар нэмэгдэж, батлагдсан тохиолдол 23 боллоо.

Дээрх 23 тохиолдол бүгд Эрдэнэдалай суманд бүртгэгдсэн ба шинээр халдвар авсан иргэд бүгд эхний батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна.

Халдвар найман гэр бүлийн хүрээнд голомтлон гарч байгаа ажээ. Батлагдсан тохиолдлуудыг насны байдлаар нь авч үзвэл 5 хүртэлх насны нэг, 6-19 насны долоо, 20-39 насны гурав, 40-59 насны ес, 60-аас дээш насны гурван иргэн байна.

Биеийн байдлын хувьд хүндэвтэр нэг хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээр биеийн байдал нь сайжирч байгааг ЭМГ-аас мэдээлсэн.

Онцгой комиссоос ойрын хавьтлуудыг илрүүлэн шинжилгээнд хамруулах ажлыг үргэлжлүүлж байгаа ба Эрдэнэдалай суманд өнөөдрийн байдлаар 513 ойрын хавьтлаар бүртгэгдэж, тусгаарлах байр болон гэрийн ажиглалтад тусгаарлаад байна.

Мөн Адаацаг, Өндөршил, Дэлгэрхангай, Сайнцагаан суманд Эрдэнэдалай сумаас очсон ойрын хавьтал болох иргэд байгааг тандан судалж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ