Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн 84 настай иргэний биеийн байдал хүнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-16 15:46:38

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн төв Улиастай суманд өнөөдөр таван иргэний түргэвчилсэн болон genexpert шинжилгээний хариу эeрэг гарлаа.

Эдгээр иргэд нь коронавирусний халдвар авсан нь батлагдсан иргэдийн ойрын хавьтлын гурван иргэн, голомт нь тодорхойгүй хоёр иргэн бөгөөд шинжилгээний хариу нь эeрэг гараад байна. Өнөөдөр өглөө эмнэл зүйн шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандсан 84 настай иргэн болон эмнэлэгт сахиур хийхээр ирсэн охиных нь голомт тодорхойгүй байгаа юм. Одоогоор 84 настай иргэний биeийн байдал маш хүнд, халдвартын тасгийн сэхээний өрөө рүү шилжүүллээ.

Дээрх иргэдийн PCR шинжилгээний сорьцыг маргааш Ховд аймаг руу тээвэрлэнэ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг 18 хүн хүлээн авах хүчин чадалтай. Гэтэл одоо 11 иргэн эмчлүүлж байна. Тиймээс Хүүхдийн эмнэлгийг нүүлгэн шилжүүлж 58 орыг нэмж дэлгэн, нийт 76 ортой цар тахлын үeийн эмнэлгийг бэлтгэхээр төлөвлөөд байна. Мөн батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 70 настай нэг иргэнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрч яг одоо шинжилгээ хийж байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ