Хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад үйлчилгээний байгууллага 14 хоногийн хугацаанд ажиллахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-04-16 17:52:17
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Цаг үеийн нөхцөл байдал хүндэрч халдварын тоо нэмэгдэж байгаа тул хөл хөдөлгөөнийг хязгаарлаж эрсдэлийг бууруулах зорилгоор 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 06.00 цагаас 5 дугаар сарын 1-ний өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд зарим үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож байна.  Үүнд: 

1. Хот хоорондын зорчигч тээврийн хэрэгсэл, Баян-Өндөр, Жаргалант сумын зорчих хөдөлгөөн

2. Хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг 08.00-20.00 хүртэл

3. Баян-Өндөр, Жаргалант сумын хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг хориглох. 

4. Бага насны хүүхдийг асран хамгаалагчгүйгээр гадуур явуулахгүй байх. 

5. Бүх төрлийн нийтийн хоолны заалны үйлчилгээг явуулахгүй! 

6. Сургууль, цэцэрлэг, давтлага, спорт зааланд тоглох, сургалт, семинар, цугларалт, уншлага, хэлэлцүүлэг, РС тоглоом, фитнес, спиннинг, нийтийн бүжиг, амралтын газар, зочид буудал /дэн буудал хамаарах/-ын үйл ажиллагаа явуулахгүй! 

7. Зах, худалдааны төв /хүнс, бүх төрлийн бараа, тавилга, бэлэн хувцас/ ажиллахгүй! 

8. Үйлчилгээний байгууллага /ломбард, үсчин, гоо сайхны бүх төрлийн үйлчилгээ, ахуйн үйлчилгээний салбар, цэгүүд/ үйл ажиллагаа явуулахгүй! 

 

Холбоотой мэдээ