Даланзадгад суманд "Нэг өрх - нэг шинжилгээ"-г зохион байгуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-04-18 11:52:24
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд "Нэг өрх-нэг шинжилгээ" тандалт арга хэмжээг эхлүүллээ.
Тус аймгийн Эрүүл мэндийн газраар ахлуулсан мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн баг Даланзадгад сумын 8 багийн айл өрхөд очиж түргэвчилсэн шинжилгээг авч байна. Баг бүрт мэргэжлийн лаборант ажиллаж байгаа юм. Шинжилгээний багийн бүх зардлыг аймгийн гамшгаас хамгаалах зардлаас гаргаж, 190 сая тѳгрѳгийг зарцуулна. Тиймээс иргэдээс тѳлбѳр авахгүй юм байна. 1 өрхөөс 1 хүн шинжилгээнд хамрагдана. Тухайн айлын гадаа шинжилгээний машин очих бөгөөд 18-аас дээш насны нэг иргэн гарч шинжилгээнд хамрагдахыг иргэддээ уриаллаа.
Холбоотой мэдээ