Алслагдсан гэр хорооллын айлууд төвлөрсөн шугамд холбогдож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-16 22:01:39

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт, Хабитат, Их сургуулийн чиглэлийн гэр хороолол, хувийн хашаа байшинтай айлуудыг төвийн шугамд холбох ажлын зураг төсөв 2012 онд хийгдэж, 2013 онд улсын төсөвт хөрөнгийг тусгаж улмаар 2014 онд угсралтын ажил өрнөсөн юм.

Тус ажил улсын төсвийн 14.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бөгөөд гурав дахь жилдээ үргэлжилж байна. Одоогийн байдлаар 15 мянган метр дулаан, цэвэр усны шугамын ажил буюу 7.6 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгэжээ. Дээрх шугамын ажил хийгдсэнээр 2000 гаруй айл өрхийн дулаан болон цэвэр, бохир усны хэрэглээг найдвартай хангах боломжтой болж байна. Цаашид гэр хорооллын айлуудыг төвийн шугамд холбох 20 мянган метр шугам тавих ажлыг 2-3 жилд багтаан нэмж хийхээр төлөвлөжээ.

“Энэ нь агаарын бохирдол буурах, иргэд ая тухтай орчинд амьдрах зэрэг олон ач холбогдолтой” гэж аймгийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн н.Батсүх ярилаа.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ