Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай цахим уулзалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-04-19 00:38:46

Хэнтий /МОНЦАМЭ/ Иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасалдалгүй шуурхай зохион байгуулах, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагын дарга, эрхлэгч нартай өнөөдөр аймгийн удирдлагууд цахим уулзалт хийлээ.

Уулзалтаар тусгаарлах байр, коронавирусний халдвараас хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгалын бодис, түргэвчилсэн оношлуурын нөөц бэлдэх зэрэг сумдын удирдлагууд, Штабын дарга нарт өгсөн үүрэг чиглэлтэй холбогдуулан сумын онцлогтоо тохирсон нөөцийн төлөвлөгөө гаргаж, даруй сумын Засаг даргадаа хүргэхийг даалгалаа.

Мөн аймгийн Засаг дарга Хэнтий-2024 үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсон “Эх хүүхдийн эрүүл мэнд” арга хэмжээ, сумдын эрүүл мэндийн байгууллагын ажилтан албан хаагчдаас ирүүлсэн саналын дагуу төсвийн тодотголоор шийдвэрлэсэн 290 гаруй сая төгрөгийн шаардлагатай тоног төхөөрөмжийн төсөв ирэх долоо хоногт Сангийн яамнаас хуваарилагдаж, сонгон шалгаруулалт зарлахыг мэдээллээ.

 

Холбоотой мэдээ