Судлаачдын эрдэм шинжилгээний үр дүнг цахимаар танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-04-19 09:56:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсад орчин цагийн Шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы цахим өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна.

Энэ  үеэр эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ судалгааны онцлох үр дүн, бүтээлийг олон нийтэд  танилцуулах юм. Тодруулбал, шинжлэх ухаан танин мэдэхүйн мэдээлэл, мэдлэгийн порталын мэдээлэл, -E-LAB –ийн мэдээлэл, олон улсад хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэл (Impact Factor Journal Paper), монгол хэлээр хэвлэгдсэн өгүүлэл (МОГЗА сэтгүүл) гэх мэт олон төрлийн мэдээлэлтэй www.open.igg.ac.mn хаягаар орж танилцах боломжтой.

Мөн тус өдөрлөгийн хүрээнд “Мэдлэгээ хуваалцъя” үйл ажиллагааг зохион байгуулж байна.  Академич Д.Доржготов “Орчин цагийн шинжлэх ухааны хөгжилд дэлхий судлалын эрдэмтдийн оруулсан хувь нэмэр” сэдвээр, доктор(PhD) А.Хауленбек “Монгол орны байгалийн нөөцийн судалгааны томоохон үр дүн” сэдвээр, доктор Д.Баттогтох “Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн судалгааны чиг хандлага” сэдвээр тус тус илтгэл тавина.

Ташрамд дурдахад, ШУА-ийн хүрээлэнгүүд сар бүрийн 19-нд цахим өдөрлөг зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ