“COVID-19”-өөр 4412 хүүхэд өвджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-19 11:56:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд COVID-19” халдварын нийт батлагдсан тохиолдлын 20 хувь нь буюу 17 хүртэлх насны 4412 хүүхэд байна.


Үүнээс 4 хүртэлх насны хүүхэд 23,4 хувь, 5-9 насны хүүхэд 31,9 хувь, 10-14 насны хүүхэд 30,7 хувь, 15-18 насны хүүхэд 14 хувийг тус тус эзэлж байна. 


Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайханы мэдээлснээр, хүүхдүүдийн биеийн байдал хүндэрсэн тохиолдол харьцангуй бага ч тэд вакцин хийлгээгүй учраас хүндрэх магадлалтай. Хэрэв биеийн байдал хүндэрвэл амьсгалын зам, зүрх судас, бөөр, зарим тохиолдолд мэдрэлийн эд эсийг гэмтээх эрсдэлтэй. Коронавирус нь олон эд эрхтэнийг гэмтээх, мөн халдварын дараа удаан хугацаанд ядрах, үс унах тохиолдол бүртгэгдэж байгаа аж.


Мөн мэдрэлийн эд эсийг гэмтээдэг тул  энгийн томуу хэмээн тайвширч болохгүйг тэрбээр анхааруулав.  

Холбоотой мэдээ