Буудлагын спортын тамирчид шинэ төхөөрөмжтэй болов

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-04-20 09:40:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Буудлага спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир Техник спортын төв /ТСТ/-д тамирчдын алжаал ядаргаа тайлах, чийрэгжүүлэх төхөөрөмж хандивлав.


Цар тахлын үед "Токио-2020" олимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн тамирчид болон бэлтгэл хангагч нар Улсын онцгой комиссын зөвшөөрлөөр ТСТ-д олимпын наадмын бэлтгэлээ базааж байгаа юм.


Их  засварт орж шинэ өнгө төрхтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн ТСТ-д холбооны ерөнхийлөгч массажны сандал, гүйлтийн зам хандив болгож өгсөнд баг тамирчид талархлаа илэрхийлж байна.



Буудлагын спортын тамирчдын хувьд олимпын эрхийн оноо авах тэмцээн дууссан бөгөөд 4 тамирчнаа Токиод илгээнэ. Буудлага спортын төрөлд эрэгтэй гар буугаар Э.Даваахүү өрсөлдөх бол, эмэгтэй тамирчдаас Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа /гар буу/, ОУХМ Ц.Анударь /гар буу/, О.Есүгэн /урт буу/ нар цэц мэргэнээ сорих юм.

Холбоотой мэдээ