Архангай аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдвар илрээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-20 10:12:55

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 231 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний шинэ тохиолдол илрээгүй байна.


Бүрэн эдгэрсэн 11 хүн эмнэлгээс гарч, Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 50, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 29, Хайрхан сумын эмнэлэгт 14, Чулуут суманд 9 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн 99, хүндэвтэр 1, хүнд 2 байна.

Холбоотой мэдээ