Ховд аймагт халдвар авсан иргэдийн 55 хувь нь эдгэрчээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-21 12:43:12

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 215 сорьцод PCR шинжилгээ хийснээр коронавирусний халдвар авсан хүний тоо 2-оор нэмэгдэж, өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол нийт 192 боллоо.  

Тодруулбал, тусгаарлан ажиглах байр “Royal” зочид буудалд байсан нэг иргэн, “Тусгаарлах эмнэлэг”-т хүүхдээ сахиж буй нэг иргэнээс тус тус халдвар илэрчээ.  

Зэрэг суманд коронавирусний халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Шинээр халдварын ямар нэгэн голомт гараагүй байна.  

Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 87 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс нэг иргэний биеийн байдал маш хүнд байна. Харин хоёр иргэний биеийн байдал хүнд, таван иргэнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.

Өнгөрсөн хугацаанд Ховд аймагт коронавирусний халдвар авч, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 105 буюу 55 хувь нь эдгэрч, гэртээ гарсан гэх судалгаа мэдээлэл гарчээ. 

Дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 879 иргэн байгаа.

Мөн 169 иргэн тусгаарлан ажиглах байранд, гэрийн тусгаарлалтад 587, гэрийн ажиглалтад 125 иргэн байна. 

Холбоотой мэдээ