Орхон аймагт сайн дурын шинжилгээний цэг ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-04-21 14:27:49
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймагт өнөөдрөөс сайн дурын шинжилгээ авах төлбөртэй цэгүүд ажиллаж эхэллээ.

Тодруулбал,  Баянцагаан баг, Үйлчилгээний төв, Наадмын талбай, Хорооллын эцэст байрлах цэгүүдэд авна. Шинжилгээ авах цэг өдөр бүрийн 10.00-14.00 цаг хүртэл ажиллана. Түргэвчилсэн шинжилгээг 25 мянга, PCR шинжилгээг 35 мянган төгрөгөөр авна. Мөн “Медипас”, “Баян-Өндөр Мед” гэсэн хувийн эмнэлгүүдэд түргэвчилсэн шинжилгээг 30-35 мянган төгрөгөөр авч байна.

 

Холбоотой мэдээ