БНХАУ-д “COVID-19”-ийн 200 сая гаруй тун вакцин тарьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДБЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д “COVID-19”-ийн 200 сая гаруй тун вакциныг тариад байна гэж
тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн өнөөдөр
мэдээлэв.
Гэсэн хэдий ч дэлхий даяар
халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн найман долоо хоног дараалан өсөж буйг тэрбээр
дурдаад, өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд 5.26 сая тохиолдол шинээр илэрсэн
нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсныг анхааруулжээ.
Мөн коронавирусний
шинэ хувилбарууд үүссээр байгаа тул БНХАУ халдвар зөөвөрлөгдөн ирэх, дотоодод дахин
тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргах
шаардлагатай хэвээр байгааг хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлсэн байна.