Дэглэм зөрчиж, халдвар тараасан иргэдийг хууль шүүхийн байгууллагад шилжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-21 20:18:33

Дорнод /МОНЦАМЭ/. Дэглэм зөрчиж, халдвар тараасан иргэдийг хууль шүүхийн байгууллагад шилжүүлнэ. Тодруулбал, шинжилгээний бичиггүй, маршрутын бус замаар зөвшөөрөлгүй зорчиж, халдвар тараасан иргэдийн эмчилгээ дуусаж, тусгаарлалтаас гарсны дараа хууль хяналтын байгууллагад шилжүүлж байгаа аж. Тухайлбал, хөл хорионы дэглэм, хууль дүрэм зөрчсөн эхний иргэний буруу үйлдлээс үүдэн 12.6 сая төгрөгийн зардал гарчээ. Тухайн иргэнээс энэхүү мөнгөн дүнг нэхэмжилсэн ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд шилжүүлээд байна. Өнөөдрийн байдлаар гэхэд Булган, Дашбалбар суманд хулгайн замаар зорчиж, нэвтрэхийг завдсан зургаан иргэнийг албадан тусгаарлаад байгаа юм. 

Ногоон бүс хэвээр байгаа сумд халдвартай газраас очиж байгаа иргэдийг хатуу хяналт дор нэвтрүүлж, дэглэм сахиулахыг анхааруулсаар байна. 

Холбоотой мэдээ