Монгол, Японы эмнэлгийн тусгаарлан эмчлэх байранд 500 хөнгөн өвчтөн хүлээн авна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-04-22 16:53:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн харьяа Монгол, Японы эмнэлгийн тусгаарлан эмчлэх түр байрны нөхцөл байдалтай өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян танилцлаа.


Улсын онцгой комиссын даргын 03 дугаар тушаалаар тус эмнэлгийн дотуур байрыг тусгаарлан эмчлэх байр болгон ашиглах шийдвэрийг гаргасан.


Энэ шийдвэрийн дагуу тус байрыг тусгаарлан эмчлэх түр байраар тохижуулж байгаа юм. Монгол Японы эмнэлгийн дотуур байр нь 500 хөнгөн өвчтөнг хүлээж авах боломжтой бөгөөд 60 гаруй эмч, сувилагч, АШУҮИС-ийн багш ажилчид 7 багт хуваагдан ажиллаж байна гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.


Холбоотой мэдээ