Хариу арга хэмжээний баг ХӨСҮТ-д нэг сар ажиллаад ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-22 18:29:54
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны захиалгаар таван хүний бүрэлдэхүүнтэй шуурхай хариу арга хэмжээний баг Дундговь аймгаас Улаанбаатар хотод нэг сарын хугацаатай ажиллаад ирлээ.  

Тус багийн бүрэлдэхүүнд Нэгдсэн эмнэлгийн халдвар судлаач эмч Д.Мөнх-Од, дотрын эмч Х.Хишигбат, сувилагч М.Ганпүрэв, лаборант С.Бямбасүрэн, жолооч М.Мөнх-Учрал нар орж, Улаанбаатар хотод ХӨСҮТ-д ажилласан байна.  

Тус багийн хамт олон батлагдсан 962 тохиолдолд тандалт судалгаа хийж, 928 иргэнд зөвлөгөө өгч, 246 иргэнийг татан авч, 395 хавьтлаас сорьц цуглуулж, 263 иргэнийг өргөдлөөр гэрийн тусгаарлалтад оруулж, 628 иргэнд сувилахуйн зөвлөгөө өгч, 16355 лабораторийн шинжилгээнд хариу гаргасан аж.

Жолооч М.Мөнх-Учралын хувьд 5256 км зам хоног ашигласан ажлын үр дүнг үзүүлжээ.

Холбоотой мэдээ