Ой, хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-23 11:24:18

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн ихэнх сумын нутгаар салхи шуургатай байх төлөвтэй. Иймээс болзошгүй ой, хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Сэлэнгэ аймгийн нутгаар 4 дүгээр сарын 22-ны 20.00 цагаас 23-ны 20.00 цаг хүртэлх хугацаанд үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Аймгийн төв Сүхбаатар орчмоор үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Харин 4 дүгээр сарын 24-28-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 25-нд ихэнх сумын нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/сек. Агаарын температур шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Холбоотой мэдээ