Завханы Нэгдсэн эмнэлэгт Молекул биологийн лаборатори байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-23 11:21:42

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулна гэж УИХ-ын гишүүн Б.Баярсайханы ажлын албанаас мэдээлэв.

-“Тус аймагт “Ковид-19” халдварын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Зоонозын өвчин судлалын төвийн явуулын лаборатори Тосонцэнгэл суманд долоо хоног ажиллаж байгаа.

Харин өчигдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлгээс Улиастай хотын нэгдсэн эмнэлэгт суурилуулах PCR аппаратыг сургалтад хамрагдсан эмч нарын төлөөлөл хүлээн авлаа. Эрүүл мэндийн яамнаас Молекул биологийн лабораторид шаардлагатай 30 гаруй дагалдах хэрэгслүүдийг шийдвэрлэснээр тус аймагт Молекул биологийн лаборатори байгуулах боломж бүрдэж байна. Ингэснээр цаг алдалгүй орон нутагтаа шинжилгээний хариугаа гаргах боломжтой боллоо. Мөн лаборатори нь коронавирусний халдварын PCR шинжилгээнээс гадна томуу, сүрьеэ, элэгний В, С вирусний халдварын шинжилгээг хийх боломжтой нэн шаардлагатай аппаратууд юм. Хүн бүр улс, аймгийнхаа Онцгой комиссын журам шийдвэрийг мөрдөж, халдвараас хамтдаа сэргийлж даван туулахыг уриалж байна” гэв. 

Холбоотой мэдээ