Казанийн Их дуулгад Монголын 12 жүдоч хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-23 14:39:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээний нэг, олимпын өмнөх сүүлийн том шалгуур болох "Казань-2021" Их Дуулга тэмцээн тавдугаар сарын 5-7-нд ОХУ-ын Татарстаны нийслэлд болно.


Энэ тэмцээний аваргууд чансааны 1000 оноо авах бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500 оноогоор чансааг нэмж байгаа юм. Олимпын өмнөх ДАШТ-д зарим улсын шилдгүүд зодоглохгүй болохоор Казанийн Их Дуулга олимпын өмнөх хамгийн сүүлийн том тэмцээн гэж болох юм.


Манай улсаас Их Дуулгад оролцохоор 12 тамирчин мэдүүлгээ өгөөд байна. Эрэгтэй жүдочдоос 60 кг-ын жинд Э.Сумьяабазар, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Б.Нармандах, 73 кг-д Г.Чойжилсүрэн, О.Уранбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, Б.Мөррэнцэн, -100 кг-д О.Хангал, +100 кг-д С.Бат-Орших нар барилдах бол эмэгтэй тамирчдаас 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Г.Ганцэцэг, О.Сарантуяа нар хүч сорино.

Холбоотой мэдээ