Нью-Дели-Казахстан-Улаанбаатарын нислэгээр 72 зорчигч ирэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нью-Дели-Казахстан-Улаанбаатарын MR12 агаарын хөлөг өнөөдөр 5:18 цагт “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 72 зорчигч /монгол 11, гадаад 61/ ирсэн бөгөөд Дорноговь аймаг руу 52 иргэнийг тээвэрлэж, “Амар”, “Новотел”, “Кемпински” зочид буудалд 20 зорчигчийг тусгаарласан талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард нийт 12 удаагийн тусгай нислэгээр гадаадад байгаа иргэдийг татан авахаар төлөвлөсөн юм.