Л.Энхсайхан: Хатуу хөл хориог зөв хэрэгжүүлж чадвал үр дүнд хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-26 12:51:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан ээлжит хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Хатуу хөл хориог үргэлжлүүлснээр өвчлөл хэр хэмжээнд буурах вэ?

 

-Хатуу хөл хориог цуцлах, бууруулах шалгуур үзүүлэлт гэж байдаг. Шалгуур үзүүлэлтэд хүрэхгүй байсан учир энэ удаагийн хатуу хөл хориог үргэлжлүүлсэн. Стратегийг зөв хэрэгжүүлж чадвал үр дүнд хүрнэ.

 

-Иргэд C, D витамин дур мэдэн уух нь зөв үү?

 

-Бидний биед маш их хүч байгаа. Шингэн зүйл уух, сайн унтаж амарвал биеийн дархлаа сэргэдэг. D амин дэм дутагдсан хүнд халдвар болон халдварт бус өвчин тусдаг. Гэхдээ сайн гээд эмчийн зааваргүй хэрэглэх нь тохиромжгүй.

 

-Өвчнөөс сэргийлэхийн тулд заавал эм уух ёстой юу?

 

-Урьдчилсан сэргийлэхэд биеийн, сэтгэл зүйн, нийгмийн талаасаа арга хэмжээ авах хэрэгтэй.

 

-Спутник вакцин хэзээ ирэх вэ?

 

-ОХУ-аас 900 мянгаас 1 сая тунг авахаар вакцины гэрээ хэлэлцээр хийсэн. 300 мянган тунг бэлэглэнэ гэсэн. Хил гаалиар ороод ирэхээр мэдээлэл хүргэнэ.

 

-Мутацид орсон вирусний талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

 

-ХӨСҮТ, ЭМЯ-ны цахим хуудсаар хүргэнэ. Одоогоор хариу нь гараагүй байна.

 

Холбоотой мэдээ