Арван наймаас дээш насны иргэдийг маргаашаас дархлаажуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-27 21:21:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Вероселл" вакцины эхний тунг 18-аас дээш насны иргэдэд маргаашаас хийхээр болжээ. Мөн давтан тун хийлгэх иргэд ч хуваарийн дагуу дархлаажуулалтад хамрагдах юм.


Улаанбаатар хотод коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг суурин 120 цэг, мөн явуулын автобусаар хийж буй. Өнөөдрийн байдлаар давтан тун хийлгэх болон 45-аас дээш насны иргэдийг вакцинжуулснаас нэгдүгээр тунг 32 339, II тунг 19 060 иргэн тариулжээ.


"Астразенека" болон "Вероселл" вакцины II тун хийлгэх иргэдийг хэзээ, аль цэгт хамрагдахыг харьяалах хороо, дүүргээс холбогдож мэдээлж байгаа. Гадаадын харьяат иргэн гадаад паспортоо авчран, оршин суудаг хаягийнхаа дагуу ойролцоох цэгтээ очин, дархлаажуулалтын II тунгаа хийлгэх юм. 

Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршил, иргэдийг тээвэрлэх автобусны маршрутыг гар утаснаасаа харах боломжтой. Та arcg.is/1zaHya хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл­­­­­ авна уу.

Холбоотой мэдээ