Ж.Байден холбоотнуудтайгаа нягт хамтран ажиллахаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-29 11:18:58

ВАШИНГТОН. /Yonhap/. БНАСАУ, Иранаас учрах аюулыг “дипломат”, “тууштай тогтоон барих” арга замаар арилгахын тулд холбоотнуудтайгаа нягт хамтран ажиллахаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт мэдэгджээ.


БНАСАУ, Ираны цөмийн хөтөлбөр нь АНУ-ын болон олон улсын аюулгүй байдалд учрах ноцтой аюул гэдгийг Ж.Байден Конгресст анх удаа хандан үг хэлэх үеэрээ цохон тэмдэглэжээ.


АНУ БНАСАУ-д чиглэсэн бодлогоо цогцоор нь дахин нягталж үзэх чиг шугамыг баримталж байгаа юм. Ж.Байдены засаг захиргаа БНАСАУ-ын Засгийн газартай энэ оны хоёрдугаар сараас эхлэн холбоо тогтоохыг зорьсон боловч ямар нэгэн хариу ирээгүй байна. 


Энэ асуудлаас гадна улс оронд нь тулгамдаж буй өөр асуудлуудыг шийдвэрлэхэд холбоотнуудтайгаа хамтран ажиллахын ач холбогдлыг Ж.Байден онцлон тэмдэглэжээ. “Ийм цаг үед аль ч улс орон терроризм, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэх , цагаачид олноороо ирэх асуудлууд хийгээд кибер аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, бидний одоо тэмцэж буй цар тахал зэрэг хямралыг ганцаараа даван туулж чадахгүй” хэмээн тэрбээр хэлсэн байна.



Холбоотой мэдээ