Байден, Харрис нарын лаан баримлыг Мадам Тюссогийн музейд байрлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-04-29 12:14:14

НЬЮ-ЙОРК. /TMZ/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрисын лааны тосон баримлыг тус улс дахь Мадам Тюссогийн музейд удахгүй байрлуулна гэж музейн твиттер хуудаст мэдээлжээ.


“Камала Харрис Мадам Тюссогийн лаан баримлын музейд мөнхөрсөн АНУ-ын анхны дэд Ерөнхийлөгч болно” гэж мэдээлэлд онцолсон байна.


“TMZ” цахим хуудаст мэдээлж буйгаар, Харрисын лаан баримлыг Лондоны уран барималчид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены лааны тосон хувилбартай хамт урлаж байгаа бөгөөд баримлууд зургаан сарын дараа бэлэн болох аж.


Байден, Харрис нарын лаан баримлыг Мадам Тюссогийн музейн Нью-Йорк дахь салбарт байрлуулахаар болжээ.


Холбоотой мэдээ