“Вероселл” вакцины 334 400 тунг тээвэрлэн авчирлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-29 18:20:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн нислэгээр 334 400 тун  “Вероселл” вакциныг тээвэрлэн авчирлаа.


МИАТ ТӨХК-ийн B767-300 агаарын хөлөг Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд 4 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цаг 27 минутад газардсан юм.


БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу өнөөдөр ээлжит “Вероселл” вакциныг ийнхүү хүлээн авлаа. “Веросэлл” вакцины дараагийн ээлж тавдугаар сарын 1, 3-нд ирэх юм.


Ташрамд дурдахад, манай улс "Астразенека", "Синофарм” компанийн "Вероселл", "Спутник V", Файзер зэрэг дөрвөн төрлийн вакцин хүлээн аваад байна. Тодруулбал,

Хоёрдугаар сарын 22-нд хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас  "Астразенека" вакцины 150 мянган тун,

Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар  “Синофарм”-ын "Вероселл" вакцины 300 мянган тун,

Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас  "Спутник V" вакцины 10 мянган тун,

Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “Ковакс” хөтөлбөрийн шугамаар “Астразенека” вакцины 14.400 тун,

Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөтөлбөрийн шугамаар “Файзер” вакцины 25.740 тун,

Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр "Вероселл" вакцины 300 мянган тунг арилжааны шугамаар,

Дөрөвдүгээр сарын 21-нд “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд "Астразенека"-гийн вакцины 50.400 тун,

Дөрөвдүгээр сарын 22-нд БНХАУ-аас нийт 600 мянган тун “Вероселл” вакцин.

 Дөрөвдүгээр сарын 24-нд БНХАУ-аас нийт 300 мянган тун “Вероселл” вакциныг тус тус хүлээн авсан юм.

 

Холбоотой мэдээ