Бага насны хүүхдүүд зуны сургалтад хамрагдах нь нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-20 09:13:44
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Хүүхдийн ордонд долоон төрлийн дугуйлан ажиллаж байна. Энэ нь зөвхөн сурагчдын зуны амралтын үеэр хичээллэнэ.

Тодруулбал, төгөлдөр хуур, шатар, бокс, зураг, англи хэлний дугуйлан долоо хоногийн таван өдрөөр есдүгээр сарын нэгэн хүртэл ажиллах ажээ. Дээрх дугуйланд одоогийн байдлаар 70 орчим сурагч хамрагдаж байна. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс 2014 оноос “Хөгжлийн хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд хүүхэд хөгжил, хамгааллын чиглэлээр олон ажил санаачилсан бөгөөд зуны сургалт нь хөтөлбөрийн зөвхөн нэг төсөл нь юм. Зуны сургалтыг явуулахдаа  эцэг эх болон сурагчдаас санал асуулга асуусан байна. Үүний дагуу жил бүр өөр, өөр дугуйлан хичээллэдэг ажээ. Мөн бага насны хүүхдүүд дугуйланд хамрагдах нь нэмэгдсэн гэж ХГБХХ-ийн дарга Т.Хонгорзул хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ