Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.
Дохио! Цаг агаарын
аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Ховдын өмнөд хэсэг, Говь-Алтайн нутаг, Баянхонгор,
Өмнөговийн нутаг, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20
метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Өнөөдөр Завханы зүүн болон
хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Багануур орчмоор:
Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө
зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3
градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор:
Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө
зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0
градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.
2021 оны 5 дугаар сарын 2-ны 20 цаг хүртлэх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд
хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас
орж, цасан шуурга шуурна.
Салхи:
Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад
нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутгаар,
өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24
метрийг давж ширүүсч, шороон шуурга шуурна.
Агаарын температур:
Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх
голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн,
Онон, Улз голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм.
Бусад
нутгаар 5-10 хэм дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай,
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Идэр, Тэс голын
хөндийгөөр эрс сэрүүсч, 2-7 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 26-31 хэм,
говийн бүс нутгийн баруун хэсэг, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал
нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
2021 оны 5 дугаар сарын 3-7 хүртлэх цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ
сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын
нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын
нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд төвийн аймгуудын
ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд нутгийн зүүн хагаст
бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи
тавдугаар сарын 3-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед
секундэд 24 метр, 4-нд нутгийн зүүн хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар, 6-нд
говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Маргааш
ихэнх нутгаар эрс сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө
6-11 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд
хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад
нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. Энэ сарын 4-нд
нутгийн баруун, 5-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна.