Иргэдийн 45.8 хувь нь вакцины нэгдүгээр тунг хийлгээд байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-05-03 11:57:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар, “COVID-19” халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунг нийт 947 529 хүн буюу 45.8 хувь нь, хоёрдугаар тунг 459 063 хүн буюу 21.8 хувийг хамруулаад байна.

 

ЭМЯ-ны мэдээлснээр, нийслэлийн хэмжээнд өчигдөр 94 946 хүнийг дархлаажуулснаар вакцины эхний тунд хамрагдсан иргэдийн тоо 743 823 болжээ. Тэдгээрээс 384 414 иргэн вакцины хоёр дахь тунг хийлгээд байна. Харин хөдөө орон нутагт вакцины нэгдүгээр тунг 203 701 хүн хийлгэсэн бол, 66 649 хүн хоёрдугаар тунгаа тариулаад байна.


Улсын хэмжээнд 2 сая гаруй хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд хөдөө орон нутагт 50-иас дээш насны иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн тухай ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өнөөдөр мэдээллээ.



Холбоотой мэдээ