НҮБ-ын Хүүхдийн сангаас 133.9 сая төгрөгийн тоног төхөөрөмж олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-05-05 19:51:10

Говь-Алтай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангаас Эх, хүүхдийн эрүүл мэндийн хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд цар тахлын хариу арга хэмжээнд ашиглах 133.9 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Нэгдсэн эмнэлэг, Бигэр сумын Эрүүл мэндийн төвд олголоо.


Нийт 133.9 сая төгрөгийн өртөг бүхий 7 нэр төрлийн 11 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг тавдугаар сарын 5-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, ЭМГ-ын дарга Ц.Туяа, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрийн зөвлөх М.Эрдэнэбилэг нар холбогдох албаныханд гардуулан өгсөн юм.


Холбоотой мэдээ