Нийслэлд өнөөдөр 51 мянга гаруй иргэнийг дархлаажуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-05 22:46:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өнөөдөр вакцины нэгдүгээр тунд 29 721, хоёрдугаар тунд 21 499, нийт 51 220 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.


Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн иргэдийн 87.9 хувь буюу 837 570 хүн вакцины эхний тунд хамрагджээ. Тэднээс 447 214 иргэн вакцины хоёр дахь тунг хийлгээд байна. Харин хөдөө орон нутагт вакцины нэгдүгээр тунг 371 343 хүн хийлгэсэн бол, 100 307 хүн хоёрдугаар тунгаа тариулаад байна.


Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, “COVID-19” халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунгаар нийт 1 208 913 буюу 58.5 хувь нь, хоёрдугаар тунгаар 547 521 хүн буюу 26.5 хувийг дархлаажуулаад байна.


Манай улс 2 сая 60 мянган иргэнээ вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. 

Холбоотой мэдээ