Тусгаарлах эмнэлэгт 17 иргэн хэвтэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-05-06 14:16:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт өвчлөл нэмж бүртгэгдээгүй. Энэ хугацаанд дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 152 боллоо. 5 дугаар сарын 6-ны байдлаар тусгаарлах эмнэлэгт 17 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хөнгөн 14, хүндэвтэр хоёр, хүнд нэг иргэн байна.

Батлагдсан тохиолдлын ойрын 231, дам 146 харьцагчид тандалт шинжилгээний ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

Мөн Баруун-Урт суманд батлагдсан эх үүсвэр тодорхойгүй халдварын голомтыг тогтоох тандалтын баг ажиллаж, ойрын болон дам харьцагчдыг дахин тодорхойлж, эрсдэл бүхий хүмүүсийг давтан шинжилгээнд хамруулах ажил хийж байна. Үүнтэй холбоотойгоор одоогоор Хэнтий аймгийн вирус судлалын лабораторид 65 иргэний сорьцыг илгээн, хариу хүлээгдэж байна.

 

Холбоотой мэдээ