Тарьц суулгацын худалдаа Чингүнжавын талбайд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-05-06 20:09:20

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын санаачилгаар "Ногоон суварга босгоё" аяныг хэрэгжүүлнэ. Аяны хүрээнд жилд 250 мянган ширхэг мод бутыг тарьснаар 4 жилд 1 сая мод тарихаар төлөвлөж байна. Ойн мэргэжлийн 7 байгууллага, сум дундын ойн ангиуд 10 гаруй төрлийн мод бутыг Чингүнжавын талбайд  5 сарын 8-10-ны өдрүүдэд худалдана. Энэ жил аймгийн хэмжээнд 89000 тарьц суулгацыг иргэн аж ахуйн нэгжид худалдахаар төлөвлөж байна гэдгийг БОАЖГ-ын дарга Г.Энхбаяр хэллээ. 

 

Холбоотой мэдээ