Уралдаанд түрүүлсэн хүүхдүүд шагналаа нийслэлд очиж авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-20 14:51:31

“Аюулгүй амьдрах ухаанд суралцъя” сэдэвт эсээ бичлэг, гар зургийн уралдааны аймгийн шалгаруулалт өнгөрсөн сарын 24-нд болсон.

Уралдааныг аймгийн Онцгой Байдлын газраас эрхлэн Дэлхийн зөн ОУБ-ын Дархан Нтугийн хөгжлийн хөтөлбөр, аймгийн Болвсрол, Соёлыг газар зэрэг байгууллагуудтай  хамтарч зохион байгуулсан юм. Эсээ бичлэгт ерөнхий боловсролын 16 сургуулийн 2874 сурагч, гар зургийн уралдаанд нийт 4836 хүүхэд оролцож 7710 бүтээл ирүүлжээ. Үүнээс 53 хүүхдийн бүтээл аймагтаа шагналт байранд шалгарч улсын уралдаанд 16 хүүхдийн бүтээл оролцсоноос таван хүүхэд шагналт байранд орсон байна. Шагналыг энэ сарын 21-нд Улаабаатар хотод гардуулахаар болжээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гал тоглоом биш” гар зургийн уралдаан, “Миний мэдэх Онцгой байдлын алба” зохион бичлэгийн уралдаан явуулснаар хүүхдүүдийг гал түймэр, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлж аюулгүй амьдрах арга ухаанд суралцах чадвар дээшилсэн хэмээн зохион байгуулагчид нь үзэж байна.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ