Өмнөговьд хэрэгжих төслүүдийн танилцуулга уулзалт боллоо

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-05-07 20:06:34
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хэрэгжүүлэх төслүүдийн танилцуулга уулзалт боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг Өмнөговь аймагт ажиллаж байна.
Энэ үеэр Тавантолгойд байгуулах ДЦС-ын төслийн нэгжийг шинээр байгуулсан, ТЭЗҮ, зураг төсөл ажлын явцын танилцуулгаа Монгол Улсын Ерөнхий сайд, салбарын сайд нар, аймгийн удирдлагуудад танилцууллаа. Мөн Тавантолгойд одоо байгуулахаар төлөвлөж байгаа нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг ямар үе шаттай хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Тус үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв. 
"Эрдэнэс Тавантолгой" ХК ойрын 15 жилийн стратеги төлөвлөгөө боловсруулснаа танилцуулж байсан. Олборлож байгаа нүүрсээ боловсруулж, төмөр замаар тээвэрлэх нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой, байгаль орчинд хохирол багатайг уулзалтын үеэр онцоллоо.
Холбоотой мэдээ