Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-05-09 10:26:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын 86 суурин цэгт 215 багийн 1414 эмч, ажилтан ажиллана.

Ингэхдээ 30 761 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.



Холбоотой мэдээ