Аймгийн баяр наадамд 29 сая төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-20 15:39:19

Хөвсгөл аймгийн баяр наадам 7 сарын 15, 16-ы өдрүүдэд болно. Засгийн газрын тогтоолоор бай шагналд нийтдээ 10 сая төгрөг төсөвлөсөн бол зохион байгуулалт бэлтгэл ажил хангахад 19 сая, нийт 29 сая төгрөг төсөвлөсөн байна.

Баяр наадмын бэлтгэл зохион байгуулалтын салбар хороо хуралдаж наадмаас өмнө  наадмын талбайн ойр орчим, наадмын талбайд хийх худалдаа үйлчилгээ, машины зогсоолыг эхний ээлжинд шийдэхээр болжээ. Мөн баяр наадмын талбайн бэлтгэл ажлыг хангах, засвар үйлчилгээ хийх ажил тулгамдсан асуудал болоод байгаа гэнэ.  Энэ жил наадмын талбайн орчим барилга баригдаж байгаа учраас худалдаа эрхлэх талбай, машины зогсоол харьцангуй бага байгаа ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Холбоотой мэдээ