18-аас дээш насны иргэдийг дархлаажуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-10 12:49:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт энэ сарын 7-ны өдрөөс 18-аас дээш насны иргэдийг коронавирусний халдварын эсрэг дархлаажуулж эхэллээ.

Тус аймгийн хувьд 31443 хүн тун вакцин татан авч, өнөөдрийн байдлаар 22246 иргэнд эхний тун, 4858 иргэнд хоёр дахь тунг тус тус хийжээ.

Өнөөдөр дахин 26860 тун вакцин бууж байгаа бөгөөд аймгийн төвд 5, хөдөөгийн 12 суманд тус бүр 1, нийтдээ 17 цэгт иргэдийг дархлаажуулж эхлээд байна.

Дархлаажуулалтад аймгийн төвийн иргэд маш идэвхтэй хамрагдаж байгаа бол хөдөө сумын иргэдийн идэвх харьцангуй бага байгаа ажээ. 

Холбоотой мэдээ