Одон орон, геофизикийн хүрээлэнгийн цахим өдөрлөг болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд жил бүр "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулж шинжлэх ухааны мэдээллийг иргэдэд түгээн дэлгэрүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалаа хадгалан өнөө жил цахимаар "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгуулж байна.
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Бага чуулган, төрөлжсөн академиас санаачлан “Мэдлэгээр дархлаагаа дэмжье” цахим өдөрлөгийг 5 дугаар сараас эхлэн сар бүр 3 хүрээлэн өдөр тутмын үйл ажиллагаагаа танилцуулж байна. Мөн эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлын үр дүн, нээлт, бүтээл, туурвилыг олон нийтэд танин мэдүүлэх, сурталчлах, нийгмийг соён гэгээрүүлэх хүрээнд шинжлэх ухааны танин мэдэхүйн мэдээ, мэдээллийг бэлтгэн хүргэхэд бэлтгэл ажлыг хийн хамтран ажиллаж байна.
2021 онд шинжлэх ухааны салбарын 26 хүрээлэн, төв үйл
ажиллагаагаа танилцуулахаар тов гарган хамтран ажиллаж байгаа юм.
5 дугаар сард дараах 3 хүрээлэн цахим өдөрлөг хийнэ.
Үүнд:
· V/10 -ШУА-ийн Одон орон, геофизикийн
хүрээлэн
· V/19 - ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн
· V/28 - ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн
ШУА-ийн Физик-Математик-Информатикийн салбарын Бага чуулган,
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй
цахим өдөрлөг 5 дугаар сарын 10-14-нд болно.
Цахим өдөрлөгийн хүрээнд өнөөдөр газар хөдлөлтийн судалгааны
чиглэлийн бүрэн мэдээллийг өгөх бол, маргааш одон орон судлалын чиглэлээр
эрдэмтэд сонирхолтой илтгэлүүд тавих юм.