"Цэвэр, ногоон Өлгий" аяныг 2 үе шаттай өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-12 13:02:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын энэ сарын 7-ны өдрийн 443 дугаар захирамжаар «Цэвэр, ногоон Өлгий» аяныг аймгийн хэмжээнд 2 үе шаттай зохион байгуулахаар боллоо.

Аяны эхний үе шат энэ сарын 8-наас долдугаар сарын 16-ныг хүртэл, хоёр дахь үе шат есдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 20-ны хооронд үргэлжилнэ.

Тухайн хугацаанд төв суурийн газрын нийтийн эзэмшлийн талбай, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг цэвэрлэн зайлуулах, сум, багуудад өвөлжөө, хаваржаа, бэлчээр, гол горхи, нуур цөөрмийн хог хаягдал, үхсэн малын сэг зэмийг цэвэрлэх, сум бүр ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажлын зураглал, төлөвлөгөө гарган ажиллах, бүх нийтээр мод тарих өдөрт сумын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг бүрэн хамруулах ажлуудыг хийх аж.

Аяныг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги, Өлгий сумын Хот тохижуулах алба, сумдын Засаг дарга нар хариуцан зохион байгуулна.   

Холбоотой мэдээ