"Цэргийн алдар" хөшөөнд цэцэг өргөлөө

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-05-13 13:42:58

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн удирдлага, Оросын найрамдлын “Ахан дүүс” холбоо хамтран чөлөөлөх дайны ялалтын 76 жилийн ойн хүрээнд тус аймагт байрлах "Цэргийн алдар" хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Монгол, Оросын найрамдал хамтын ажиллагаа, эв нэгдэл, ахан дүүгийн найрсаг харилцааны илэрхийлэл болсон эл хөшөөг 1975 онд эх орны дайны ялалтын 30 жилийн ойд зориулан босгож байжээ.  Өмнөх нийгмийн үед Говьсүмбэр аймагт Зөвлөлтийн цэргүүд байрлаж байсан бөгөөд энэ хөшөөг мөн л орос цэргүүд анх бүтээн байгуулсан түүхтэй аж.

Тус хөшөө цогцолборыг 2017 оноос  эхлэн үе шаттай сэргээн засварлаж ирсэн бөгөөд 13 метр өндөр нэргүй баатрын хөшөө, Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэгт зориулсан, хурандаа З.Аюушийн нэрэмжит танкийн хөшөө, “Дайны бурхан” гэж нэрлэгддэг их бууг суурилуулсан байдаг аж. 

Холбоотой мэдээ