"Булган ундрага", "Гермес центр"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-05-13 17:56:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 186.6 сая төгрөгийн 1.4 сая хувьцаа арилжив. Энэөдөр 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

"Булган ундрага" (BUN+14.98%) болон "Гермес центр" ХК (HRM+7.75%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс ложистикс" (ETR-10.61%) болон "Эрдэнэс таван толгой" ХК (ETTD-5.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.


“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 45,235 нэгж эрхийг нийт 13 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 үнэт цаасыг 285 ам.доллароор арилжив. ТOP-20 индекс 1.05 хувиар буурч, 35504.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,649,105,251,619 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ